| Мэдээ, мэдээлэл |
2010 оны төрийн албаны шалгалт хэзээ болох вэ? 2010 оны 03 сарын 3, Лхавга | Сүүлийн үед манай сайтад 2010 оны төрийн албаны шалгалт хэдийд болохыг асуусан асуулт маш их ирэх боллоо. Төрийн албаны хуулинд мөн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журамд уг шалгалтыг яг тодорхой хугацаанд авах тухай заагаагүй байдаг. Харин
төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журамын 32-т "Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн төв комисс мэргэшлийн шалгалт авах хугацааг тогтооно" гэж заасан байна. Мөн журмын 28-д "Мэргэшлийн шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр улсын хэмжээнд нэгдсэн журмаар, эсхүл нутгийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагуудын санал, захиалгыг харгалзан өөр өөр хугацаанд тусгайлан зохион байгуулж болно" гэж заасан байдаг бөгөөд өмнөх жилүүдэд уг нэг удаагийн шалгалтыг 5 сард авч байсан. Харин өнгөрсөн оны 12 сард зарим аймаг, агетлагуудад сул орон тоо гарсан тул нөхөх зорилгоор шалгалт авч байсан болно. Иймд 2010 оны шалгалтыг 2010 оны 4 сарын үед зарлаад 5 сард авах болуу гэсэн таамаглал манай сайтад байна.
Манай сайт шалгалтын талаар тухай бүрд мэдээлэл хүргэж байх бөгөөд та мэдээллээс хоцорохгүй байхын тулд манай сайтын майлээр мэдээлэл хүлээн авах үйлчилгээнд бүртгүүлнэ үү. Мөн өмнөх жилүүдэд авч байсан шалгалтын удирдамж, асуулт хариултуудтай танилцана уу.
дэлгэрэнгүй
| | |
| |
Төрийн албаны шалгалт 2009 оны 12 сард болно 2009 оны 11 сарын 23, Даваа | 2009 оны 12 сард төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт болох гэж байна. Энэ удаагийн шалгалтыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харъяа агентлагууд, Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон сумын Засаг даргын Тамгын газар зэрэг нутгийн захиргааны байгууллагууд төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах зорилгоор зохион байгуулах ажээ.
ЗАРЛАЛ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын зарласан төрийн жинхэнэ албаны сул орон тоонд өрсөлдөх иргэнийг Засгийн газрын 12 дугаар байр (Барилгачдын талбайн ар талд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны байр)-ны 120 тоотод, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын зарласан төрийн жинхэнэ албаны сул орон тоонд өрсөлдөх иргэнийг Төмөр замын газрын байрны 204 тоот өрөөнд 2009 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд 9.00- 18.00 цагийн хооронд тус тус бүртгэнэ. Мэргэшлийн шалгалтыг 2009 оны 12 дугаар сарын 29-нд авах бөгөөд шалгалт авах байрыг бүртгэл хийх үеэр мэдээлнэ.
МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОМИСС
2009.12.09
дэлгэрэнгүй
| | |
| |
Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлав 2009 оны 11 сарын 18, Лхавга | Уг хуулийг баталсантай холбогдуулан хийсэн хэвлэлийн хурал дээр УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг "Ардчилсан нам, МАХН хамтарч татварын дөрвөн арвын системийг хэрэгжүүлсэн. Оюутолгойн гэрээг байгуулсан. Одоо Хүний хөгжлийн сангийн хуулийг баталлаа. Санд эрдэс баялгаас 116 тэрбум төгрөг орж ирнэ. Оюутолгой, Тавантолгой, бусад орд ашиглалтад ороод ирэхээр 1,5 сая байтугай төгрөгтэй болно” гэсэн бол МАХН-ын талаас ажлын хэсгийг ахалсан гишүүн Ч.Хүрэлбаатар “Энэ сан бол монгол хүнд хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Өнөөдрөөс монгол хүн бүр стратегийн ордуудаас хувь эзэмшигч боллоо. Орон сууц, сургалтын төлбөр, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл маягаар хувьцаа эзэмших боломжтой боллоо” гэжээ. Та уг хуулийг энд дарж үзнэ үү. дэлгэрэнгүй
| | |
| |
Манай сайт шинэчлэгдэж байна 2009 оны 11 сарын 5, Пyрэв | Эрхэм хүндэт хэрэглэгч таны энэ өдрийн амгаланг эрье. Манай сайт хуулиудад орж байгаа нэмэлт өөрчлөлтийг уг хуулийн текстэнд оруулж хийхээс гадна тухайн нэмэлт өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэлбэрээр нь давхар оруулдаг боллоо. Мөн уг хуульд УДШ-ээс тайлбар гаргасан бол түүнийг нь мөн оруулсан болно. Ингэснээр тухай хуульд хэзээ ямар ямар нэмэлт өөрчлөлт орж байсан тухай маш эмх цэгцтэй ойлгомжтой байдлаар үзэх боломж бүрдэж байна. Та ямар нэг хууль үзэхэд эдгээр боломжууд баруун гар талд гарч байгаа. Та жишээ болгон доорхи линкээр холбогдон Хөдөлмөрийн тухай хуулийг үзнэ үү. http://www.mongolianlaws.com/index.php?lid=LW1999051400&action=show
дэлгэрэнгүй
| | |
| |
Г.Ганзориг: Эрүүгийн хуулийг олон улсын Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх шаардлагатай 2009 оны 09 сарын 21, Даваа | -Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагааны хөтөлбөрөө батлаад удаагүй байна. Ерөнхийлөгч тангараг өргөхдөө хууль, шүүхийн орчныг эрс өөрчлөхөө хэлсэн. Энэ талаар хөтөлбөртөө яаж тусгасан бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө баталлаа. Миний хувьд хуулийн бодлогын зөвлөхийн ажлын хүрээнд юу хийх вэ гэдгээ товч танилцуулъя. дэлгэрэнгүй
| | |
| |
Төрийн албаны шалгалттай холбоотой журмууд 2009 оны 04 сарын 8, Лхавга | 5 сарын 2 нд болох Төрийн албаны шалгалт өгөх иргэдэд зориулан уг шалгалтыг авах журам, шалгалтын ажлыг зохион байгуулах удирдамжийг татаж авахаар байрлуулж байна. Энэ журам, удирдамжаас шалгалтын төрлүүд, түүнийг яаж зохион байгуулдаг, үнэлгээ, бүртгэхэд бүрдүүлэх материалуудын дэлгэрэнгүй танилцуулга гэх мэт сүүлийн үед манай сайтын уншигчдын асууж байгаа зүйлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Та бүхэнд амжилт хүсье.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ
АВАХ ЖУРАМ
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ дэлгэрэнгүй
| | |
| |
2009 оны Төрийн албаны шалгалтын удирдамж 2009 оны 04 сарын 4, Бямба | Төрийн захиргааны болон төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох иргэдээс төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль эрх зүйн мэдлэгийн түвшин, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангах мэргэшлийн ур чадвар бүхий иргэнийг сонгон шалгаруулж төрийн албаны сул орон тоог нөхөх, түүнчлэн төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэхэд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. дэлгэрэнгүй
| | |
| |
Төрийн албаны шалгалттай холбоотой нийтлэг асуулт хариултууд 2009 оны 04 сарын 4, Бямба | Манай веб сайт та бүхэнд удахгүй болох төрийн албаны шалгалтын талаар өмнө ямар хууль тогтоомж уншиж судлах талаар материал бэлтгэн оруулж байсан билээ. Уг шалгалттай холбогдуулан олон хүн асуулт ирүүлжээ. Уг асуултуудыг багцлан Төрийн Албаны Зөвлөл(ТАЗ) -аас очиж тодоруулах гэсэн боловч хугацаа товлогдоогүй байгаа гэдэг уламжлалт хариултаа өгч байна. Харин манай сайтын уншигчдын хариултанд албан бусаар хариулсан ТАЗ-ын ажилтны хариултыг та бүхэнд хүргөе. Цаашид бид уншиж судлах материалуудыг бэлтгэж тавих болно. дэлгэрэнгүй
| | |
| |
Төрийн албаны шалгалт 2009 оны 03 сарын 24, Мягмар | Сүүлийн үед манай сайтаас төрийн албаны шалгалтын талаар маш олон хүн асуух боллоо. Хүмүүсийн өмнөөс сураглаад өгчих санаатай ТАЗ-ын утасаар лавлавал хугацаа нь товлогдоогүй байгаа гэхдээ 4 сард багтаагаад авчих санаатай байгаа гэнэ. 2009 оны шалгалтын тов товлогдоогүй байгаа ч гэсэн ямар хууль тогтоомж судлаж байх мөн бүртгүүлэхэд ямар материал шаардлагатайг бэлтгэн орууллаа. дэлгэрэнгүй
| | |
| |
| |
|
Сүүлийн хэд хоногт хэрэглэгчдээсээ хууль хайгаад олсонгүй гэсэн хэд хэдэн майл бид хүлээж авлаа. Иймд хайлтын системээ сайжируулан та бүхэндээ хүргэж байна. Веб сайтын дээд хэсгээс Та хуулийн нэрээр хайлт хийхдээ хуулийн нэрийг бүтнээр нь бичих гэж оролдох хэрэггүй. Харин та тухайн хуулийн нэрэнд орсон байж болох ямар нэг үгийг ТОМООР бичиж хайвал таны хайсан хууль олдох нь хялбар болно. Жишээ нь Татвартай холбоотой хуулиуд олох шаардлагатай бол ТАТВАР гэж хайхад нэрэнд нь татвар гэж орсон бүх хуулиудыг гаргана. Хуулийн нэр буюу түүнд орсон үгийг та одоохондоо заавал томоор бичих шаардлагатай байгааг анхаарна уу.
Санамж: Та заавал монголоор бичнэ үү. Монголоор бичихдээ windows-ийн өөрийнх нь MO гэж гардаг монгол үсгийн драйвэрийг ашиглан бичнэ. Харин хуучны MN гэж гардаг monkey ашиглаж болохгүйг анхаарна уу
Энэ зураг дээр харагдаж байгаагаар бичнэ. |
Энэ зураг дээр харагдаж байгаагаар бичиж болохгүй. |
2008-11-25 Манай сайт W3C -ийн xhtml болон css -ийн стандартад нийцтэй боллоо. Та энд дарж шалгана уу.
2007-11-30 Сайтын програмчлалыг сайжируулж хуулийг оноор, үсгийн дарааллаар харуулдаг хэсгийг табаар хийв. Ингэснээр табууд дээр дарахад дахин рефреш хийж цаг алддаг байдал байхгүй болов.
2007-04-09 Манай сайт php/mysql технологи ашиглан хийгдсэн билээ. Өнөөдрөөс php/mysql AJAX гэсэн шинэ технологи ашиглан та бүхэнд хүрч байна. Үүнийг ашигласны гол зорилго нь хуулийн нэрийн жагсаалт болон тухайн хууль хурдан гарч ирэх, ашиглахад хялбар болгох зорилготой билээ.
2006-12-29 Веб сайт маань дан ганц хуулийн сантай байх биш хууль, эрх зүй болон цаг үеийн үйл явдлуудтай холбоотой сонирхолтой ярилцлага, нийтлэл мөн хууль тогтоомжийн төслүүдийг байрлуулахаар боллоо. Та бүхэн ашиглаж үзээд саналаа илгээнэ үү.
2006-08-08 Веб сайтын хөгжүүлэлт нилээд хугацаанд зогсонги байсаны дараа энэ сараас эрчимжиж байна. Үүний үр дүнд үсгийн дарааллаар хуулиудыг харах боломйтой боллоо. Та ашиглаад үзээрэй.
2005-10-28 Хайлт хийх заавар бета 1.0 -ийг веб сайтад байрлуулаа.
2005-10-20 Алдаа мэдээлэхй хуудас нээгдлээ. энд дарж алдаатай байгаа хууль тогтоомж эсвэл ерөөсөө байхгүй байгаа хуулийн талаар бидэнд мэдэгдэнэ үү.
2005-10-19 2005 онд батлагдсан хуулиудыг нэмж оруулснаар хуулийн мэдээллийн сан 342 хуультай болж Монголын анхны online directory www.mol.mn -д бүртгүүллээ.
|