• Үндсэн меню
  • Oноор
  • Үсгээр
 Оноо сонгоно уу
 Үсэг сонгоно уу
Мэдээ, мэдээлэл
Хэвлэх хувилбар  Bookmark хийх 
 Бусад
2010 ОНЫ ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлав
Манай сайт шинэчлэгдэж байна
Төрийн албаны шалгалттай холбоотой журмууд
2009 оны Төрийн албаны шалгалтын удирдамж
Төрийн албаны шалгалттай холбоотой нийтлэг асуулт хариултууд
Төрийн албаны шалгалт
 
 Хамгийн их уншсан
Төрийн албаны шалгалт
2009 оны Төрийн албаны шалгалтын удирдамж
Төрийн албаны шалгалттай холбоотой нийтлэг асуулт хариултууд
Эрсдэл агуулсан Эрүүгийн хууль
Төрийн албаны шалгалттай холбоотой журмууд
Г.Ганзориг: Эрүүгийн хуулийг олон улсын Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзоригтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч  үйл ажиллагааны хөтөлбөрөө батлаад удаагүй байна. Ерөнхийлөгч тангараг өргөхдөө хууль, шүүхийн орчныг эрс өөрчлөхөө хэлсэн. Энэ талаар хөтөлбөртөө яаж тусгасан бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө баталлаа. Миний хувьд хуулийн бодлогын зөвлөхийн ажлын хүрээнд юу хийх вэ гэдгээ товч танилцуулъя. Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн үйл ажиллагаа нь иргэн төвтэй, шударга байж, байгальд ээлтэй хөгжил бүхий өрсөлдөх чадвартай орон болоход чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулна гэсэн ерөнхий багц асуудлыг хамруулж хөтөлбөрөө батлаад байгаа. Хуулийн салбарын чиглэлээр шударга ёсыг тогтоох, шүүхийн тогтолцоо, шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоог бэхжүүлэх, боловсронгуй болгох, хүний эрх, эрх чөлөө, хүнийг өөрийг нь хамгаалах, төрийн байгууллагыг хүнд үйлчилдэг болгох, хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэдэг, иргэдийг чирэгдүүлэхгүй байх зэрэг асуудлыг тусгасан. Ерөнхийлөгч сонгуулийнхаа сурталчилгааны үеэр амлаж байсан авлигатай тууштай тэмцэх тухай асуудлыг мөн оруулсан байгаа. Эдгээр зүйл хуулийн бодлогын зөвлөхийн үйл ажиллагаанд хамаарч байна. Одоо бид үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байгаа.

-Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага бий юу?

-Шүүхийн тухай хуулийн төсөл боловсруулаад байна. Хамгийн анхдагч чухал алхам бол шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, хараат бус байдлыг бэхжүүлэх асуудал юм. Ингэхийн тулд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ хүрээнд захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүх байгуулна. Үүнтэй холбогдуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Шүүгчдийн ёс зүй, хариуцлагын тухай асуудлыг чухалчилж авч үзэж байгаа. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаа, түүний үр дүнтэй холбоотой зүйл юм. Үүнтэй холбогдуулж шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулж өндөр төвшинд гаргах  хэрэгтэй. Сахилгын хорооны дүрмийг шинэчилж батлуулахаар ярьж байна. Энэ бол Ерөнхийлөгч баталдаг дүрэм юм.

-Хүний эрхийн асуудал манайд нэлээд хоцрогдонгуй байдаг. Энэ тал дээр юу хийх вэ?

-Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хариуцлагыг дээшлүүлэх талаар хөтөлбөрт туссан. Энэ хүрээнд Хохирогч, гэрчийг хамгаалах хуулийн төсөл боловсруулах гэж байгаа. Энэ бүхэн явсаар байгаад шударга ёс тогтоох, хүний эрх хамгаалах гэсэн зүйлд хүрч очих юм. Өнөөгийн байдлаар үнэн шударга мэдүүлэг өгсөн гэрч, гэмт хэргийн улмаас хохирсон тухай гомдол саналаа гаргасан хохирогчийг хамгаалах, тэднийг өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулж дарамталж шахахыг хязгаарлах, хохирогчдод дарамт шахалт үзүүлдэг ажилтнууддаа хуулийн байгууллага арга хэмжээ авах механизм дутагдалтай байна. Иймд хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, чирэгдэлгүй байлгах үйл ажиллагааны хүрээнд Прокурорын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталдаг прокурорын байгууллага, ажилтнуудтай холбоотой дүрмүүдийг шинэчлэхээр ярьж байна. Шүүх, прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхээр хянан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой.

-Авлигатай тэмцэх чиглэлээр их ажил хийхээ Ерөнхийлөгч амласан. Энэ чиглэлээр юу төлөвлөсөн бэ?

-Юуны түрүүнд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах ял хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн бодлогын чанартай асуудлыг ярилцаж байна. Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Уг конвенцийн заалтуудыг Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгаж өгөх ёстой. Тэр ажил нэлээд хоцрогдож байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийг олон улсын Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх зорилгоор ажиллана.

Д.ОЮУН


 Санал сэтгэгдэл (14)
УИХ-ын гишvvн Д.Батбаяр
2009-09-25 10:51:48 | #1
http://erbold1.miniih.com/index.php/home/post/770
http://erbold1.miniih.com/index.php/home/post/770
http://erbold1.miniih.com/index.php/home/post/770
http://erbold1.miniih.com/index.php/home/post/770

УИХ-ын гишvvн Д.Батбаяр
2009-09-25 10:52:09 | #2
http://erbold1.miniih.com/index.php/home/post/770

УИХ-ын гишvvн Д.Батбаяр
2009-09-25 10:52:34 | #3
http://erbold1.miniih.com/index.php/home/post/770

УИХ-ын гишvvн Д.Батбаяр
2009-09-25 10:52:50 | #4
http://erbold1.miniih.com/index.php/home/post/770

Мяга
2009-10-30 23:35:27 | #5
Авилгалтай тэмцэх байгууллагыг ЦЕГ-ын эрүүгийн цагдаад нэгтгэн хэрэг мөрдөх эрхийг нь өгөх хэрэгтэй.Яагаад гэвэл орон нутаг тэр битгий хэл сумдад хүртэл төлөөлөлтэй учраас авилгалын асуудлыг илрүүлэх шалгахад дөхөм байх.Нэг том газар байгуулаад хөрөнгө дэмий үрээд хэрэггүй шүү дээ. Урьд нь энэ төрлийн хэрэг цагдаа шалгаж болоод л байсан Харин прокурорын байгууллага хяналт нэрээр тэгж асуу ,байцаа гэсээр хэргийг нь жонхууруулж дуусдаг. Авилгалтай тэмцэх газрын мөрдөгч нараас асуугаарай. Тэдэнд ч бас прокурор нөлөөлсөөр л байгаа шүү дээ.Уг нь шүүх хуралдаанд мөрдөгч нар нь хэргээ танилцуулдаг прокурор яллах талаа,өмгөөлөх нь өмгөөлөх талаа бахрьж шүүгч шийдвэр гаргадаг бол арай дөмөх байхсан.Одоо АТГ-аас аймаг сумд хүн ирвэл хэнтэй уулзах нь вэ гэж өөрсдөө эргэж тагналтанд ороод шалгаад тогтоосон ганц нэг юм нь прокурорын үзэмжээр шийдэгдээд байхад энэ байгууллагыг хичнээн сольж холиод ч нэмэргүй.

Мяга
2009-10-30 23:35:33 | #6
Авилгалтай тэмцэх байгууллагыг ЦЕГ-ын эрүүгийн цагдаад нэгтгэн хэрэг мөрдөх эрхийг нь өгөх хэрэгтэй.Яагаад гэвэл орон нутаг тэр битгий хэл сумдад хүртэл төлөөлөлтэй учраас авилгалын асуудлыг илрүүлэх шалгахад дөхөм байх.Нэг том газар байгуулаад хөрөнгө дэмий үрээд хэрэггүй шүү дээ. Урьд нь энэ төрлийн хэрэг цагдаа шалгаж болоод л байсан Харин прокурорын байгууллага хяналт нэрээр тэгж асуу ,байцаа гэсээр хэргийг нь жонхууруулж дуусдаг. Авилгалтай тэмцэх газрын мөрдөгч нараас асуугаарай. Тэдэнд ч бас прокурор нөлөөлсөөр л байгаа шүү дээ.Уг нь шүүх хуралдаанд мөрдөгч нар нь хэргээ танилцуулдаг прокурор яллах талаа,өмгөөлөх нь өмгөөлөх талаа бахрьж шүүгч шийдвэр гаргадаг бол арай дөмөх байхсан.Одоо АТГ-аас аймаг сумд хүн ирвэл хэнтэй уулзах нь вэ гэж өөрсдөө эргэж тагналтанд ороод шалгаад тогтоосон ганц нэг юм нь прокурорын үзэмжээр шийдэгдээд байхад энэ байгууллагыг хичнээн сольж холиод ч нэмэргүй.

dukla
2009-11-12 06:28:16 | #7
энэ бүгдийн эхлэлийг тавьчихвал нийгэм эрүүлжих үндэс суурь нь болж өгөх юм боловуу гэж бодрж байна.

оюутан
2009-11-20 05:14:57 | #8
Авилгал авсан өгсөн алинд нь ч оногдуулах ялын санкцыг одоо байгаагаас өөрчилж ялыг нэмэгдүүлэх хэрэгтэй Зөвхөн дээд албан тушаалтан ч биш багш эмч гээд бүгдийг нарийн шалгамаар байна Авилгалтай тэмцэх газар ажилаа хийгээчээ ард түмэний татварын мөнгийг дэмий үрэхээ болиочээ

сэлэнгэ-оюутан
2010-03-06 12:49:46 | #9
нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх шаардлага бидэнд байна

хаку
2010-04-24 15:18:12 | #10
энэ

хаку
2010-04-24 15:22:58 | #11
ер нь улс орноо эрүүлжүүлэх цаг нь болсон юм шиг байна тэгэхгүй бол авилгал хээл хахууль ара дэндэж байгаан шүү

Gonchigoo B
2010-07-01 00:34:25 | #12
Uls hugjihiin hireer niigmiin setgelgee urchlugduj heel hahuuli bagasdag. Getel mania Ulsiin ediin zasag hugjsuur l bna. Harin heel hahuul bagasah bish ulam tvgen delgerch bna. Ene vneheer gaihaltai. Vvnees vzehed manai uls barag l dan gants g.k saaliin vnee bolon biznesiin heden baiguullagiinhaa hvchind l hugjij bna daa. Turiin zvgees avilgaltai temtsej bga ajil ni vneheer hangaltgvi bna. Za boliy tur ediin zasgiig hugjvvlehee boli gevel yadaj avilgaliig ni bagasgaad ugvul bidnii baigaagaas hamaagvi hurdan hugjihuur baigaa ni hen byhnii medeh zvil shvv dee. Mongoloos busad oron yamar baga hugatsaand mash hurdan hugjij bgag gadaad dotood yavdag bvh l hvn anzaarch bna shvv dee.

Gonchigoo B tom_sumlaa
2010-07-01 00:53:21 | #13
biznes erhelj vzeh geheer tusgai zuwshuurul, tatvar, genetiin shalgalt geed l baidag byhneeree daramtlana. Vnendee shudargaar yabval ajil hezee ch bytehgvi ni unuugiin Mongoliin niigmiin bodit turh. Iin uls orond avilgalchdad daramtluulj yabsanaas demjeed tedgeed ugdug Hong kong, Singapore metiin uls orond amidarsan ni ch deer yum shig. Medeej tiim negent hugjsun ulsad mani bit biznes anh erhleed amjilt olno gedeg uvsun dundaas zvii oloh shig l hetsvv.Uul ni hugjij bui Mongold bol hartsangvi gegeetei shvv dee. Vvniig unshaad zarim neg hvn eh ornoo gesen setgelgvi hvn bna gej shvvmjilj magadgvi. Gevch eh orondoo hairtai hvn boloh geed daramtluulahiig zuvshuuruh hetsvv. Mongol uls avilgalaasaa bolj, hugjih hvsel temyyleltei olon zaluusiin urmiig mohoodog bolohoor olon zaluus gadaadad suraad tendee vldeh, mongoldoh ni gadaadad garah hvseltei baidag. Bi ch gesen surguulia udahgvi tugsuud gadaad ajillah bodoltoi baigaa.

Б.Б
2010-08-06 23:51:50 | #14
авилгалтай тэмцэх газар нь хараат бус байхаар заагдсан учраас өөрийнх нь мөн чанарыг хадгалж үлдсэн ажлийг хийж гүйцэтгэх нь чухал юм. мөн захиргааны хэргийн шүүхийн орон тоог нэмэгдүүлэх нь чухал юм. учир нь шинээр бэлтгэгдэн гардаг боловсон хүчнүүдэд боломж олгох ёстой гэж бодож байна. хулийн шинэчлэлт хийхдээ цаг үедээ нийцсэн шинэчлэлт хийгээсэй. эрүүгийн хуулийг шинэчлэх төсөл дээр нухацтай авч үзэхгүй бол 2008 онд хийсэн нэмэлт өөрчлөлттэй ижил алдаа гарах бий гэхээс айж байна.


 Шинэ санал сэтгэгдэл
 Таны нэр
 Санал