| Мэдээ, мэдээлэл |
2010 ОНЫ ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ТУХАЙ 2010 оны 06 сарын 15, Мягмар | Энэ жилийн хувьд урьд жилүүдийн адил нэгдсэн байдлаар төрийн албаны шалгалт авахгүй бөгөөд сул орон орон тоон дээр нөөцөнд байгаа иргэдээс нөхөж авах юм байна. Иймд сул орон тооны зар болон бусад мэдээллийн Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn сайтаас үзнэ үү. дэлгэрэнгүй
| | |
| |
Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлав 2009 оны 11 сарын 18, Лхавга | Уг хуулийг баталсантай холбогдуулан хийсэн хэвлэлийн хурал дээр УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг "Ардчилсан нам, МАХН хамтарч татварын дөрвөн арвын системийг хэрэгжүүлсэн. Оюутолгойн гэрээг байгуулсан. Одоо Хүний хөгжлийн сангийн хуулийг баталлаа. Санд эрдэс баялгаас 116 тэрбум төгрөг орж ирнэ. Оюутолгой, Тавантолгой, бусад орд ашиглалтад ороод ирэхээр 1,5 сая байтугай төгрөгтэй болно” гэсэн бол МАХН-ын талаас ажлын хэсгийг ахалсан гишүүн Ч.Хүрэлбаатар “Энэ сан бол монгол хүнд хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Өнөөдрөөс монгол хүн бүр стратегийн ордуудаас хувь эзэмшигч боллоо. Орон сууц, сургалтын төлбөр, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл маягаар хувьцаа эзэмших боломжтой боллоо” гэжээ. Та уг хуулийг энд дарж үзнэ үү. дэлгэрэнгүй
| | |
| |
Манай сайт шинэчлэгдэж байна 2009 оны 11 сарын 5, Пyрэв | Эрхэм хүндэт хэрэглэгч таны энэ өдрийн амгаланг эрье. Манай сайт хуулиудад орж байгаа нэмэлт өөрчлөлтийг уг хуулийн текстэнд оруулж хийхээс гадна тухайн нэмэлт өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэлбэрээр нь давхар оруулдаг боллоо. Мөн уг хуульд УДШ-ээс тайлбар гаргасан бол түүнийг нь мөн оруулсан болно. Ингэснээр тухай хуульд хэзээ ямар ямар нэмэлт өөрчлөлт орж байсан тухай маш эмх цэгцтэй ойлгомжтой байдлаар үзэх боломж бүрдэж байна. Та ямар нэг хууль үзэхэд эдгээр боломжууд баруун гар талд гарч байгаа. Та жишээ болгон доорхи линкээр холбогдон Хөдөлмөрийн тухай хуулийг үзнэ үү. http://www.mongolianlaws.com/index.php?lid=LW1999051400&action=show
дэлгэрэнгүй
| | |
| |
Г.Ганзориг: Эрүүгийн хуулийг олон улсын Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх шаардлагатай 2009 оны 09 сарын 21, Даваа | -Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагааны хөтөлбөрөө батлаад удаагүй байна. Ерөнхийлөгч тангараг өргөхдөө хууль, шүүхийн орчныг эрс өөрчлөхөө хэлсэн. Энэ талаар хөтөлбөртөө яаж тусгасан бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө баталлаа. Миний хувьд хуулийн бодлогын зөвлөхийн ажлын хүрээнд юу хийх вэ гэдгээ товч танилцуулъя. дэлгэрэнгүй
| | |
| |
Төрийн албаны шалгалттай холбоотой журмууд 2009 оны 04 сарын 8, Лхавга | 5 сарын 2 нд болох Төрийн албаны шалгалт өгөх иргэдэд зориулан уг шалгалтыг авах журам, шалгалтын ажлыг зохион байгуулах удирдамжийг татаж авахаар байрлуулж байна. Энэ журам, удирдамжаас шалгалтын төрлүүд, түүнийг яаж зохион байгуулдаг, үнэлгээ, бүртгэхэд бүрдүүлэх материалуудын дэлгэрэнгүй танилцуулга гэх мэт сүүлийн үед манай сайтын уншигчдын асууж байгаа зүйлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Та бүхэнд амжилт хүсье.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ
АВАХ ЖУРАМ
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ дэлгэрэнгүй
| | |
| |
2009 оны Төрийн албаны шалгалтын удирдамж 2009 оны 04 сарын 4, Бямба | Төрийн захиргааны болон төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох иргэдээс төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль эрх зүйн мэдлэгийн түвшин, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангах мэргэшлийн ур чадвар бүхий иргэнийг сонгон шалгаруулж төрийн албаны сул орон тоог нөхөх, түүнчлэн төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэхэд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. дэлгэрэнгүй
| | |
| |
Төрийн албаны шалгалттай холбоотой нийтлэг асуулт хариултууд 2009 оны 04 сарын 4, Бямба | Манай веб сайт та бүхэнд удахгүй болох төрийн албаны шалгалтын талаар өмнө ямар хууль тогтоомж уншиж судлах талаар материал бэлтгэн оруулж байсан билээ. Уг шалгалттай холбогдуулан олон хүн асуулт ирүүлжээ. Уг асуултуудыг багцлан Төрийн Албаны Зөвлөл(ТАЗ) -аас очиж тодоруулах гэсэн боловч хугацаа товлогдоогүй байгаа гэдэг уламжлалт хариултаа өгч байна. Харин манай сайтын уншигчдын хариултанд албан бусаар хариулсан ТАЗ-ын ажилтны хариултыг та бүхэнд хүргөе. Цаашид бид уншиж судлах материалуудыг бэлтгэж тавих болно. дэлгэрэнгүй
| | |
| |
Төрийн албаны шалгалт 2009 оны 03 сарын 24, Мягмар | Сүүлийн үед манай сайтаас төрийн албаны шалгалтын талаар маш олон хүн асуух боллоо. Хүмүүсийн өмнөөс сураглаад өгчих санаатай ТАЗ-ын утасаар лавлавал хугацаа нь товлогдоогүй байгаа гэхдээ 4 сард багтаагаад авчих санаатай байгаа гэнэ. 2009 оны шалгалтын тов товлогдоогүй байгаа ч гэсэн ямар хууль тогтоомж судлаж байх мөн бүртгүүлэхэд ямар материал шаардлагатайг бэлтгэн орууллаа. дэлгэрэнгүй
| | |
| |
| |
|
Хууль, эрх зүйн зөвөлгөө шинэ
Танд хууль, эрх зүйн холбогдолтой асуудлаар зөвлөгөө, тусламж шаардлагатай байгаа бол доорх цонхонд асуулт болон өөрийн е-майл хаягаа бүрэн, зөв, тодорхой бичиж илгээнэ үү.
Таны асуултад МУИС –ын Хууль зүйн сургуулийн Практик сургалтын тэнхимийн эрхлэн ажиллуулдаг: “Хууль зүйн зөвлөгөө өгөх төв” хариулт өгөх болно.
Шинэ нэмэлт өөрчлөлтүүд энд байна (хийгдэж байна.)
Сүүлийн хэд хоногт хэрэглэгчдээсээ хууль хайгаад олсонгүй гэсэн хэд хэдэн майл бид хүлээж авлаа. Иймд хайлтын системээ сайжируулан та бүхэндээ хүргэж байна. Веб сайтын дээд хэсгээс Та хуулийн нэрээр хайлт хийхдээ хуулийн нэрийг бүтнээр нь бичих гэж оролдох хэрэггүй. Харин та тухайн хуулийн нэрэнд орсон байж болох ямар нэг үгийг ТОМООР бичиж хайвал таны хайсан хууль олдох нь хялбар болно. Жишээ нь Татвартай холбоотой хуулиуд олох шаардлагатай бол ТАТВАР гэж хайхад нэрэнд нь татвар гэж орсон бүх хуулиудыг гаргана. Хуулийн нэр буюу түүнд орсон үгийг та одоохондоо заавал томоор бичих шаардлагатай байгааг анхаарна уу.
Санамж: Та заавал монголоор бичнэ үү. Монголоор бичихдээ windows-ийн өөрийнх нь MO гэж гардаг монгол үсгийн драйвэрийг ашиглан бичнэ. Харин хуучны MN гэж гардаг monkey ашиглаж болохгүйг анхаарна уу
Энэ зураг дээр харагдаж байгаагаар бичнэ. |
Энэ зураг дээр харагдаж байгаагаар бичиж болохгүй. |
2010-05-08 Хууль, эрх зүйн холбогдолтой асуудлаар зөвлөгөөг МУИС –ын Хууль зүйн сургуулийн Практик сургалтын тэнхимийн эрхлэн ажиллуулдаг: “Хууль зүйн зөвлөгөө өгөх төв”-тэй хамтран өгөх боломжтой боллоо.
2008-11-25 Манай сайт W3C -ийн xhtml болон css -ийн стандартад нийцтэй боллоо. Та энд дарж шалгана уу.
2007-11-30 Сайтын програмчлалыг сайжируулж хуулийг оноор, үсгийн дарааллаар харуулдаг хэсгийг табаар хийв. Ингэснээр табууд дээр дарахад дахин рефреш хийж цаг алддаг байдал байхгүй болов.
2007-04-09 Манай сайт php/mysql технологи ашиглан хийгдсэн билээ. Өнөөдрөөс php/mysql AJAX гэсэн шинэ технологи ашиглан та бүхэнд хүрч байна. Үүнийг ашигласны гол зорилго нь хуулийн нэрийн жагсаалт болон тухайн хууль хурдан гарч ирэх, ашиглахад хялбар болгох зорилготой билээ.
2006-12-29 Веб сайт маань дан ганц хуулийн сантай байх биш хууль, эрх зүй болон цаг үеийн үйл явдлуудтай холбоотой сонирхолтой ярилцлага, нийтлэл мөн хууль тогтоомжийн төслүүдийг байрлуулахаар боллоо. Та бүхэн ашиглаж үзээд саналаа илгээнэ үү.
2006-08-08 Веб сайтын хөгжүүлэлт нилээд хугацаанд зогсонги байсаны дараа энэ сараас эрчимжиж байна. Үүний үр дүнд үсгийн дарааллаар хуулиудыг харах боломйтой боллоо. Та ашиглаад үзээрэй.
2005-10-28 Хайлт хийх заавар бета 1.0 -ийг веб сайтад байрлуулаа.
2005-10-20 Алдаа мэдээлэхй хуудас нээгдлээ. энд дарж алдаатай байгаа хууль тогтоомж эсвэл ерөөсөө байхгүй байгаа хуулийн талаар бидэнд мэдэгдэнэ үү.
2005-10-19 2005 онд батлагдсан хуулиудыг нэмж оруулснаар хуулийн мэдээллийн сан 342 хуультай болж Монголын анхны online directory www.mol.mn -д бүртгүүллээ.
|