МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
137 дугаар зүйл. Хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо

137.1. Хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн болон хяналтын байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн алба, сумын хөдөлмөрийн байцаагч /ажилтан/-аас бүрдэнэ.

137.2. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хэрэгжүүлэгч байгууллага нь Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллага нь Засаг даргын удирдлагын дор ажиллана.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

137.3. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

137.4. Бүх шатны Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд хөдөлмөрийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

Print