МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТ
139 дүгээр зүйл. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

139.1. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд дараахь этгээд хяналт тавина:

139.1.1. улсын хяналтыг Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

139.1.2. орон нутагт хөдөлмөрийн улсын хяналтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хяналтын алба хэрэгжүүлнэ;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

139.1.3. ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах болон төрийн бус байгууллага, олон нийт нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх хэмжээнийхээ дагуу олон нийтийн хяналт тавина.


Print