МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТ
81 дүгээр зүйл. Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал

81.1. Ажлын байрны нөхцөлийг хөдөлмөрийн хэвийн нөхцөл, хэвийн бус нөхцөл гэж ангилна.

81.2. Ажил олгогч нь ажлын байрны нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.

81.3. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох нөхцөл, журмыг хуулиар тогтооно.

/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Print