МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТ
83 дугаар зүйл. Ажлын байранд тавих ерөнхий шаардлага

83.1. Ажлын байрны зохион байгуулалт нь үйлдвэрлэлийн технологийн шаардлагад зохицсон, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна.

83.2. Ажлын байранд үйлдвэрлэлийн явцад үүсч болзошгүй хими, физик, биологийн сөрөг хүчин зүйл нь энэ хуулийн 82.1-д заасан байгууллагаас баталсан хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хязгаараас хэтрэхгүй байна.

83.3. Ажлын байранд ажилтанд зориулсан ахуйн байрыг эрүүл ахуйн шаардлагын хэм хэмжээний дагуу төхөөрөмжилнө.

83.4.Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай тохиролцсоноор түүний ажлын байрыг энэ хуулийн 82.1-д заасан байгууллагаас баталсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй ажилтны биеийн байдалд тохирсон нэмэлт хэрэгслээр тоноглоно.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
83.5.Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ажлын байрны эрүүл ахуйн стандартыг хангахад зарцуулсан зардлын тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Print