МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТ
99 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хаах

99.1. Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгжийн үйл ажиллагаа ажилтны эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө, аюул учруулж байгаа нь нотлогдвол хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжлийн хяналтын байгууллага буюу эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ нь зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

99.2. Энэ хуулийн 99.1-д заасан зөрчлийг арилгахгүй бол хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжлийн хяналтын байгууллага буюу эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах хүртэлх хугацаанд байгууллагын үйл ажиллагааг бүрэн, эсхүл хэсэгчлэн түр хугацаагаар зогсоох буюу хааж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Print