МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
66 дугаар зүйл. Асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага

66.1. Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.

66.2. Хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй, эрүүл мэндийн байдал, өндөр настай болсны улмаас эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлж чадахгүй болсон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асрамжид байсан хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага, асран хүмүүжүүлэгчид шилжүүлсэн хүүхдийг нийгмийн халамжийн байгууллага асран хамгаалж, харгалзан дэмжинэ.

66.3. Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг шүүх эрхлэн хамгаалагчид хариуцуулна.

Print