МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
67 дугаар зүйл. Асран хамгаалах, харгалзан дэмжих

67.1. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг дор дурдсан журмаар тогтооно:

67.1.1. эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;

67.1.2. асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол хүүхдийг нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх;

67.1.3. харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлэх;

67.1.4. сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт болон холбогдох байгууллагад шилжүүлэх.

67.2. Тухайн хүнийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай байгаа тухай мэдээллийг аливаа байгууллага, иргэн холбогдох сум, дүүргийн Засаг даргад өгөх үүрэгтэй.

67.3. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг асран хамгаалж, харгалзан дэмжихэд энэ хуулийг дагаж мөрдөнө.

67.4. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд тухайн улсын хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.

67.5. Асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг үнэ төлбөргүй гүйцэтгэнэ.

Print