МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
68 дугаар зүйл. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож болохгүй хүн

68.1. Дор дурдсан хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглоно:

68.1.1. эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан;
68.1.2. өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа;
68.1.3. мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг;
68.1.4. хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн;

68.1.5. үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн.

Print