МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
69 дүгээр зүйл. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг

69.1. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь дараахь үүрэг хүлээнэ:

69.1.1. асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах;

69.1.2. асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах;
69.1.3. асрамж, дэмжлэгтээ байгаа хүний мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, үнэт цаас, бусад баримт бичгийг банкинд хадгалуулах;

69.1.4. асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухайн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах;

69.1.5. хүлээсэн үүргийнхээ талаар тухайн сум, дүүргийн Засаг даргад жил бүр тайлагнах.

69.2. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ асрамж, дэмжлэгтээ байгаа /бага насны хүүхэд, сэтгэцийн өвчтэйгээс бусад/ хүний саналыг харгалзана.

Print