МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
70 дугаар зүйл. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хориглох зүйл

70.1. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараахь үйлдэл хийхийг хориглоно:

70.1.1. асрамж, дэмжлэгтээ байгаа хүнтэй хэлцэл хийх;
70.1.2. асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй хэлцэл хийх;

70.1.3. асрамж, дэмжлэгтээ байгаа хүн болон өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд уг хүнийг төлөөлөх;

70.1.4. асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, мөнгөн хадгаламж, үнэт цаас, үнэт зүйлийг бэлэглэх, өөрт нь зориулахаас бусад тохиолдолд худалдах, арилжих, барьцаалах, дэнчин тавих болон бусад хэлбэрээр захиран зарцуулах;

70.1.5. сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоох.

Print