МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
72 дугаар зүйл. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд хяналт тавих

72.1. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг дарга дор дурдсан журмаар хяналт тавина:

72.1.1. асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаа, түүнтэй холбогдсон баримт бичигтэй танилцах;

72.1.2. асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн мэдэлд байгаа эд хөрөнгийн данс бүртгэлийг гаргуулж, түүний бүрэн бүтэн байдал, асрамж, дэмжлэгт байгаа хүний нэрийн өмнөөс эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцлийг шалгах.

72.2. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаатай холбогдуулан аливаа байгууллага, иргэн нь сум, дүүргийн Засаг даргад гомдол гаргах, мэдээлэл өгөх эрхтэй.

Print