МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
73 дугаар зүйл. Асран хамгаалах, харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болох

73.1. Асран хамгаалуулж байгаа хүүхэд 14 нас хүрмэгц асран хамгаалагч нь харгалзан дэмжигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

73.2. Дараахь тохиолдолд асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болно:

73.2.1. асран хамгаалах, харгалзан дэмжих нөхцөл арилж, хүүхдийг эцэг, эхэд нь буцаасан;

73.2.2. хүүхдийг үрчлүүлсэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэн;

73.2.3. харгалзан дэмжүүлэгч насанд хүрсэн;
73.2.4. асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан;
73.2.5. шүүхийн шийдвэрээр харгалзан дэмжүүлэгчийг иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж тооцсон;

73.2.6. асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл асрамж, дэмжлэгт байгаа хүн сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон, нас барсан.

73.3. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон бол шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

73.4. Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээс чөлөөлөгдсөн, эсхүл уг эрх, үүрэг дуусгавар болсон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь асрамж, дэмжлэгтээ байсан хүний эд хөрөнгийн талаархи тайлан тооцоог гурван сарын дотор сум, дүүргийн Засаг даргад гарган өгч, эд хөрөнгийг өөрт нь буюу хууль ёсны төлөөлөгч, өв залгамжлагчид шилжүүлнэ.

Print