МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
75 дугаар зүйл. Асран хүмүүжүүлэх гэрээ байгуулж болохгүй хүн

75.1. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, асран хүмүүжүүлж байсан буюу үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан болон хорих ял эдэлж байгаа хүнтэй асран хүмүүжүүлэх гэрээ байгуулахыг хориглоно.

Print