МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага
81 дүгээр зүйл. Компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага

81.1. Төлөөлөн удирдах зөвлөл, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтнүүд зэрэг албан тушаал эрхэлдэг этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.

81.2. Компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөл / байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-ийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана. Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-ийн зөвшөөрснөөс бусад тохиолдолд компанийн нууц мэдээг гуравдахь этгээдэд дамжуулах, хувийн ашиг сонирхлын төлөө ашиглахыг хориглоно.

81.3. Хуульд өөрөөр заагаагүй бол компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагаанаас компанид учирсан хохирлыг хариуцна.
81.4. Компанийн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, түүний хэмжээг тогтоох, асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ, компанийн дотоод журмаар тогтоох бөгөөд тэдгээрийн дагуу шийдвэрлэх боломжгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

81.5. Энэ зүйлд заасны дагуу хэд хэдэн этгээдүүд хариуцлага хүлээх бол тэд компанийн өмнө хамтын хариуцлага хүлээнэ.

81.6. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцааны 20 ба түүнээс дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч нь энэ хуулийн 81-д заасан эрх бүхий албан тушаалтны үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

Print