МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага
82 дугаар зүйл. Хүлээх хариуцлага

82.1. Компанийн эрх бүхий албан тушаалтан санаатайгаар дараахь хууль бус үйл ажиллагаа явуулсан бол компани болон түүний хувь нийлүүлэгч, зээлдүүлэгчдэд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна:

82.1.1. хувийн ашиг сонирхлын үүднээс компанийн нэрийг ашиглан аж ахуйн үйл ажиллагаа явуулсан;

82.1.2. компанийн хувь нийлүүлэгчид, зээлдүүлэгч болон бусад харилцагчдад хуурамч мэдээлэл өгсөн

82.1.3. энэ хуулийн 97 дугаар зүйлд заасан шаардлага зөрчиж нэгдмэл сонирхол бүхий этгээд болохоо мэдэгдээгүй;

82.1.4. энэ хуулийн 95 дүгээр зүйлд заасан журмын дагуу компанийн бичиг баримтыг хадгалаагүй;

82.1.5. энэ хуулийн 81.2. -т заасан зарчмыг баримтлаагүй;
82.1.6. энэ хуулийн 47, 48, 49, 53 дугаар зүйлд заасны дагуу ногдол ашиг хуваарилах, хувьцаа худалдан авах эрхийн бичгийг эргүүлж худалдан авах нөхцөлийг мөрдөөгүй, төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ, компанийн дүрмээр тогтоосон эд хөрөнгө захиран зарцуулах эрх хэмжээг хэтрүүлсэн.

82.2. Энэ зүйлд заасан хариуцлагыг энэ хууль болон бусад хуульд заасан бусад хариуцлагатай давхар хүлээлгэж болно.

Print