МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага
83 дугаар зүйл. Хувь нийлүүлэгчийн нэхэмжлэл гаргах эрх

83.1. Компанийн энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

83.2. Компани болон түүний энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компани болон өөрт учирсан хохирлыг энэ хуулийн 81.6. -д заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Print