МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Их хэмжээний хэлцэл
84 дүгээр зүйл. Их хэмжээний хэлцэл

84.1. Их хэмжээний хэлцэлд дараахь хэлцлийг тооцно:

84.1.1. хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл; /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/

84.1.2. компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн гаргалт.

84.2. Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.

84.3. Их хэмжээний хэлцэл мөн эсэхийг тодорхойлохдоо төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь аудиторын зөвлөмжийн дагуу эд хөрөнгийн балансын үнийг инфляцийн /мөнгөний ханшны уналт/ түвшинтэй зохицуулан шинэчилж дахин тогтоож болно.

84.4. Нэг өмчлөгчтэй компанид энэ бүлгийн заалтууд үл хамаарна.

Print