МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Сонирхлын зөрчилтэй хэлцэл
86 дугаар зүйл. Сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хийх хэлцэл

86.1. Компанийн эрх бүхий албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийг энэ хуулийн 86.2.-т заасан нөхцөлд компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх сонирхол бүхий этгээдэд тооцно.

86.2. Энэ хуулийн 86.1.-д заасан этгээд болон түүний эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, ах, эгч, дүү болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь:

86.2.1. хэлцлийн нэг тал, эсхүл хэлцэлд төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа;

86.2.2. хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа, эсхүл уг хэлцэлд төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн албан тушаалтан, эсхүл энгийн хувьцааных нь /ногдол хувийн/ 20-иос дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа;

86.2.3. хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа, эсхүл төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн, толгойлох компанийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл уг компанийн энгийн хувьцаа ногдол хувийн 20 болон түүнээс дээш хувийг дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа;

86.2.4. энэ хэлцлийн үр дүнд шууд буюу шууд бусаар эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр илэрхийлэгдэх бусад эрхийг худалдах болон худалдан авч байгаа.

86.3. Энэ бүлгийн заалтууд дараахь тохиолдолд үл хамаарна:

86.3.1. компанийн бүх энгийн хувьцааг нэг этгээд эзэмшиж байгаа компанид;
86.3.2. хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа худалдан авах эрхээ эдлэхэд;

86.3.3. компани нь хувьцаа эзэмшигч тус бүрээс тэдний худалдахаар санал болгож байгаа хувьцааг санал болгосон нийт хувьцааны төрөл тус бүрийн тоотой хувь тэнцүүлэн худалдан авахад;

86.3.4. бусад компанийн энгийн хувьцааны 75 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа компани нь энэ хуулийн 20.4.-т заасны дагуу түүнийг нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулахад.

86.4. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлүүлэгчийн тоо нь 10-аас илүүгүй бол компанийн дүрэмд энэ хуулийн 86.3-т зааснаас бусад тохиолдлыг зааж болно.

Print