МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Сонирхлын зөрчилтэй хэлцэл
87 дугаар зүйл. Сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хийсэн хэлцлийн улмаас үүсэх хохирлыг арилгах

87.1. Сонирхол бүхий этгээдийг энэ хуулийн 88, 89 дүгээр зүйлд заасан шаардлага, журмыг зөрчиж байгуулсан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол үүний улмаас компани болон түүний хараат компанид үүссэн хохирлыг буруутай этгээд хариуцна.

87.2. Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувь эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 87.1.-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Print