МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Сонирхлын зөрчилтэй хэлцэл
88 дугаар зүйл. Хэлцэл хийх сонирхол бүхий этгээдэд тавих шаардлага

88.1. Хэлцэл хийхэд сонирхлын зөрчил бүхий этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл / байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ болон аудиторт дараахь зүйлийг мэдүүлэх үүрэгтэй:

88.1.1. дангаараа буюу эхнэр /нөхөр/, эцэг, эх, хүүхэд, ах, эгч, дүү болон нэгдмэл сонирхолтой этгээдтэйгээ хамтран энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг хуулийн этгээдийн болон түүний хараат болон охин компанийн талаар;

88.1.2. өөрөө буюу эхнэр /нөхөр/, эцэг, эх, хүүхэд, ах, эгч, дүү нь эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг хуулийн этгээдийн болон түүний бүх хараат болон охин компанийн талаар;
88.1.3. компанийн хийхээр төлөвлөж байгаа хэлцлийн сонирхол бүхий этгээд болох тухайгаа.

88.2. Хэрэв шийдвэр гаргах байгууллагын бүх гишүүд нь хэлцэл хийх сонирхол бүхий этгээд биш бол хэлцэл хийх сонирхол бүхий этгээд нь уг хэлцлийн талаар шийдвэр гаргахад оролцох эрхгүй.

Print