МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт
92 дугаар зүйл. Хянан шалгах зөвлөл

92.1. Хувьцаат компани нь хянан шалгах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компани хянан шалгах зөвлөлтэй байж болно. Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн тоо, тэдгээрийг сонгох журам, бүрэн эрхийн хугацаа, эрх, үүргийг компанийн дүрмээр тогтооно.

92.2. Хянан шалгах зөвлөл нь компанийн дүрэм, хувь нийлүүлэгчдийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, компанийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж хувь нийлүүлэгчдийн хуралд танилцуулах, хувь нийлүүлэгчдийн санал, гомдлын дагуу компанийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгах зэрэг энэ хууль болон компанийн дүрэмд заасан бусад бүрэн эрхтэй.

92.3. Хянан шалгах зөвлөлийн үүргийг нэг хянан шалгагч хэрэгжүүлэхээр дүрэмд тусгаж болно.
92.4. Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг хувь нийлүүлэгчдийн хурлаас сонгоно.

92.5. Хянан шалгах зөвлөлийн гишүүд нь компанийн эрх бүхий албан тушаалтан байхыг хориглоно.

92.6. Хянан шалгах зөвлөл нь энэ хуулийн 62.2-т заасны дагуу хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг шаардах эрхтэй.

Print