МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт
93 дугаар зүйл. Компанийн нягтлан бодох бүртгэл, тайлан

93.1. Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувь нийлүүлэгч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна. Хувьцаат компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржээс тогтоосон нэмэлт, мэдээллийг санхүүгийн тайлангийн хамт дээрх газруудад зохих хугацаанд нь хүргүүлэн нийтэд мэдээлэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


93.2. Компанийн санхүүгийн жилийн эхлэх, дуусах хугацааг дүрмээр тогтооно.

93.3. Компани нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн тайлан гаргах бөгөөд түүний үнэн зөвийг компанийн гүйцэтгэх удирдлага хариуцна.

Print