МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт
94 дүгээр зүйл. Компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан

94.1. Компанийн санхүүгийн тайланд дараахь зүйлийг тусгана:

94.1.1. баланс;
94.1.2. орлого, үр дүнгийн тайлан;
94.1.3. мөнгөн гүйлгээний тайлан;
94.1.4. хуримтлагдсан ашгийн тайлан;
94.1.5. тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүнгийн хамт;

94.1.6. нэмэлт тайлбар;
94.1.7. бусад.

Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр санхүүгийн тайланд оруулах нэмэлт зүйлийг тогтоож болно.

94.2. Татвартай холбогдон авах нэмэлт тайлбарыг Сангийн яам, хувьцаат компанийн санхүүгийн тайлангийн агуулга болон нэмэлт тайлбарын талаархи загвар, журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоож болно.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


94.3. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь хувь нийлүүлэгч нарт зориулан жилийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгийн талаар тайлан илтгэл бичиж хүргүүлэх бөгөөд тайланд доорх зүйлийг тусгана:

94.3.1. тайлангийн хугацаанд компанийн эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаархи танилцуулга, гарсан өөрчлөлтүүд болон эдгээр үйл ажиллагааны үр дүнгийн байдал, бүтэц, зохион байгуулалт, түүний өөрчлөлт;

94.3.2. тайлангийн хугацаанд компанийн эрх бүхий албан тушаалтанд олгосон шагнал урамшил удирдлагын зардлын хэмжээ;

94.3.3. компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээлэл;
94.3.4. хувьцаат компанийн жилийн тайланд тусгах нэмэлт мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож болно.
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


94.4. Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлнэ. Хуульд заасан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт гаргахын өмнө санхүүгийн тайланг аудитор шалгаж баталгаажуулна.

Print