МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт
97 дугаар зүйл. Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд, түүний талаархи мэдээлэл

97.1. Дараахь тохиолдлыг энэ хуульд заасан компанийн нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно:

97.1.1. тодорхой гэрээний үндсэн дээр хамтран компанийн шийдвэрийг тодорхойлох боломж бүхий бүлэг хүмүүс ;

97.1.2. толгойлох болон хараат компаниуд;
97.1.3. нэг толгойлох компанийн хараат компаниуд;
97.1.4. тодорхой гэрээний үндсэн дээр хамтран компанийн шийдвэрийг тодорхойлох боломж бүхий компани болон хүн /бүлэг хүмүүс/;

97.1.5. нэг хүн / бүлэг хүн/ гаргах шийдвэрийг нь тодорхойлох боломж бүхий компаниуд;

97.1.6. компани болон уг компанийн албан тушаалтан;
97.1.7. гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр;
97.1.8. эцэг, эх болон хамт амьдардаг 18-аас доош насны хүүхэд.

97.2. Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрсдийн эзэмшиж байгаа үнэт цаасны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор компанид бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

97.3. Нэгдмэл сонирхолтой этгээд нь дээр дурдсан мэдээллийг өгөөгүй буюу хугацаа хэтрүүлж өгснөөс компанид хохирол учруулбал уг хохиролыг нэгдмэл сонирхолтой этгээд хариуцна.

Print