МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл
98 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

98.1. Энэ хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан компаниуд 2000 оны 9 дүгээр сарын 01-ний дотор компанийхаа дүрмийг энэ хуульд нийцүүлэн өөрчилнө. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс компанийн дүрмийг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх хүртэлх хугацаанд тэдгээрийн үүсгэн байгуулсан бичиг баримт нь дээр дурдсан хэм хэмжээнд харш бус байгаа хэсгээрээ хүчин төгөлдөр байна. Энэ хуулийн хэм хэмжээнд өөрийн дүрмийг нийцүүлэн өөрчлөөгүй компанийн хувь нийлүүлэгч нь компанийн дүрмийг энэ хуульд нийцүүлэн өөрчлөхийг шаардах, шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй.
/Энэ хэсэгт 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.

98.2. Энэ хуульд нийцүүлэн өөрчлөхтэй холбогдон гарсан дүрмийн нэмэлт, өөрчлөлтүүдийг бүртгэхэд компани нь хураамж төлөхгүй.

98.3. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна.


Print