МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
39 дүгээр зүйл. Хувьцаа тэргүүн ээлжинд худалдан авах эрх

39.1. Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг өөрийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тодорхой нөхцөлөөр тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.

39.2. Хувьцааг нэмж гаргах шийдвэр гаргах үед энгийн хувьцаа эзэмшигч бүрт гаргаж байгаа хувьцааны тоо, үнэ, хувьцаа эзэмшигч бүрийн худалдан авч болох хувьцааны тоо, төлбөр хийх хугацаа, журам зэргийг заасан мэдэгдлийг хувь нийлүүлэгчдийн хурлын зар хүргэдэг журмаар хүргүүлнэ. Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжинд худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа шийдвэр гарснаас хойш ажлын 30 хоногийн дотор ирүүлнэ.

39.3. Тэргүүн ээлжинд худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах үнэ нь тухайн хувьцааны зах зээлийн үнийн 90 хувь ба түүнээс доош байж болохгүй.
/Энэ хэсэгт 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.

39.4. Тэргүүн ээлжинд худалдан авах эрхээр хувьцаа худалдан авах хувь нийлүүлэгч нь тогтоосон хугацаанд нэр, хаяг, худалдан авах хувьцааны тоо, үнийг төлсөн баримтыг компанид ирүүлснээр тэргүүн ээлжинд худалдан авах эрхээр хувьцааг худалдан авсанд тооцно.

39.5. Хувьцаа эзэмшигч нь хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ бүхэлд нь болон хэсэгчлэн хэрэгжүүлж болно.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь энэ эрхээ бусад этгээдэд бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлж болно.

39.6. Хувьцаат компанийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож байгаа тухайн асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэж болно.

Print