МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
40 дугаар зүйл. Хувьцаанд хөрвөх үнэт цаас

40.1. Компанийн давуу эрхийн хувьцаа, өрийн бичгийг тодорхой нөхцөлд тодорхой тооны энгийн хувьцаанд хөрвүүлэх болзолтойгоор гаргаж болно.

40.2. Давуу эрхийн хувьцаа, өрийн бичгийг энгийн хувьцаанд хөрвөх эрхтэйгээр гаргаж байгаа үед хувьцаанд хөрвөх үнэт цаасыг хамт гаргана.

40.3. Хувьцаанд хөрвөх үнэт цаасны бүрдүүлбэрт хөрвөх үнэт цаасны төрөл, хөрвөх энгийн хувьцааны тоо, хөрвөх үнэ, хугацаа зэрэг байна.

40.4. Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаасны хөрвөх үнэ нь тухайн энгийн хувьцааны зах зээлийн үнээс доогуур байж болохгүй .

40.5. Хувьцаанд хөрвөх үнэт цаасыг гаргаж байгаа үед энгийн хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшилд байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн эдгээр үнэт цаасыг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.

Print