МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
41 дүгээр зүйл. Опцион

41.1. Компанийн дүрмээр зөвшөөрсөн тохиолдолд компани тодорхой тооны энгийн болон давуу эрхийн хувьцааг тогтоосон үнээр, заасан хугацаанд худалдан авах эрхийг баталгаажуулсан опцион гаргаж болно.

41.2. Опционы бүрдүүлбэрт нэгж опцион эзэмшигчийн худалдан авч болох хувьцааны тоо, төрөл, үнэ, эцсийн хугацааг заана.

41.3. Хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаа худалдан авах опционы үнэ нь тухайн хувьцааны зах зээлийн үнээс доогуур байж болохгүй.

41.4. Энгийн хувьцаа худалдан авах опцион гаргаж байгаа үед энгийн хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшилд байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн эдгээр үнэт цаасыг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.

Print