МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
42 дугаар зүйл. Компанийн өрийн бичиг

42.1. Компани өөрийн хөрөнгийн хэмжээгээр барьцаалан тодорхой хугацааны дараа тогтоосон хүү төлж, эргүүлэн авах нөхцөлтэйгээр өрийн бичиг гаргаж болно.

42.2. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол өрийн бичиг гаргах шийвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал / гаргана. Энэ шийдвэрт өрийн бичгийн хэмжээ, төрөл, хугацаа, гаргасан үнэ, хүүгийн хэмжээ, хүү төлөх хугацаа, эргүүлэн авах үнэ, бусад мэдээллийг заана.

42.3. Компани нь нэг удаа бүрэн төлөгдөх, эсхүл хэсэгчлэн төлөгдөх өрийн бичиг гаргаж болно.

42.4. Компанийн өрийн бичиг нь өөр компаниас тусгайлан гаргасан баталгаатай байж болно.

42.5. Компани гаргасан өрийн бичгээ төлөгдөх хугацаанаас нь өмнө эргүүлэн авч болно. Энэ тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал гаргана.

42.6.Энэ зүйлд заасан журам хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахтай холбогдсон харилцаанд хамаарахгүй.
/Дээрх 42.6 дахь хэсгийг 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Print