МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
43 дугаар зүйл. Үнэт цаас гаргах тухай шийдвэр

43.1. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, дүрэмд заасан бусад төрлийн үнэт цаас болон өрийн бичиг гаргах тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ гаргана. Шийдвэрт үнэт цаасны төрөл, тоо, гаргах хугацаа, нөхцөлийг заана.

43.2. Компани зарласан энгийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хэсгийг нь гаргах үүрэгтэй. Давуу эрхийн хувьцааг зарласан хэмжээгээр нь, эсхүл хэсгийг нь гаргаж болохоос гадна тодорхой хугацаанд гаргахгүй байж болно.

43.3. Нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас болон хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print