МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
44 дүгээр зүйл. Хувьцаа, бусад үнэт цаасны үнийг тогтоох

44.1. Дор дурдсанаас бусад тохиолдолд хувьцаа, бусад үнэт цаасны үнийг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ тогтооно:

44.1.1. хувьцаанд хөрвөх үнэт цаас болон опцион гаргах үед үнийг тогтоосон бол;

44.1.2. хувьцаа худалдаж авах эрхийн бичгээр хувьцааг худалдаж байгаа бол;
44.1.3. компани үүсгэн байгуулж байгаа үед үүсгэн байгуулах баримт бичигт хувьцааны үнийг тогтоосон бол;

44.1.4. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөр тохиолдол заасан бол.

Print