МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
45 дугаар зүйл. Үнэт цаасны төлбөр

45.1. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол гаргасан үнэт цаасны төлбөрийг худалдан авч байгаа этгээд нь мөнгө, үнэт цаас, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр хийж болно.

45.2. Компанийг үүсгэн байгуулахааар гаргасан хувьцааны төлбөрийг компанийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө төлнө. Цаашид нэмж гаргах үнэт цаасны төлбөрийг тэдгээрийг худалдан авах үед бүрэн төлнө.

45.3. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол үнэт цаасны төлбөрийг доорх тохиолдолд мөнгөн бус хэлбэрээр хийж болно:

45.3.1. үүсгэн байгуулах үед хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийхийг энэ хуулийн 14.6-д заасны дагуу үүсгэн байгуулах баримт бичигт зөвшөөрсөн;

45.3.2. нэмж гаргаж байгаа үнэт цаасны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийж болохоор эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан;

45.4. Үүсгэн байгуулах үед хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийж байгаа бол түүний үнэлгээг үүсгэн байгуулах хурлаар санал нэгтэй батална.

45.5. Үнэт цаасыг нэмж гаргаж байгаа үед түүний төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийх үнэлгээг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ эцэслэн шийдвэрлэнэ. Хувьцаат компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл үнэлгээний талаар шийдвэр гаргахдаа мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэс болгоно.

Print