МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
46 дугаар зүйл. Үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл

46.1. Компани нь үнэт цаас эзэмшигчдийнхээ бүртгэлийг хөтөлж, үнэт цаасыг биет байдлаар гаргасан бол түүнийг хадгалах ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Энэ үүргээ үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

46.2. Компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл нь тухайн үнэт цаас эзэмшигчийн овог, нэр, оршин суугаа хаяг, түүний эзэмшиж байгаа үнэт цаасны төрөл, хэмжээ болон үнэт цаасыг шилжүүлсэнтэй холбогдон шилжүүлэгдсэн үнэт цаасны хэмжээ /тоо/, шилжүүлсэн болон шилжүүлэн авсан этгээдийн овог, нэр зэргийг тусгасан байна.

46.3. Компанийн үнэт цаас эзэмшигч этгээд нь өөрийн нэр, оршин суугаа хаяг болон эзэмшилд байгаа үнэт цаасны хэмжээ /тоо/-г бүртгэл хөтлөх этгээдэд мэдээлэхийн зэрэгцээ эдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг цаг тухайд нь бүртгэл хөтлөх этгээдэд мэдэгдэх үүрэг хүлээнэ.
46.4. Компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл хөтлөх этгээд нь бүртгүүлсэн этгээдийн шаардсанаар түүний үнэт цаас эзэмших эрхийг бүртгэлээс хуулбар хийх замаар баталгаажуулах үүрэгтэй. Хуулбар нь үнэт цаасад хамаарахгүй.

46.5. Компани нь үнэт цаасыг биет бус хэлбэрээр гаргаж байгаа тохиолдолд эдгээр үнэт цаас эзэмшигчид тэдний эрхийг нотолсон баримт /сертификат/ олгож болно.

Print