МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Ногдол ашиг, компанийн өмчийг шилжүүлэх
48 дугаар зүйл. Ногдол ашиг хуваарилах нөхцөл

48.1. Компани нь дор дурдсан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:

48.1.1. ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;
48.1.2. ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан доод хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх;
48.1.3. компани нь эргүүлэн авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх.

48.2. Компани эргүүлэн авсан өөрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй.

48.3. Компани нь дор дурдсан тохиолдолд давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна:

48.3.1. ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх;
48.3.2. компани нь эргүүлэн авах үүрэгтэй давуу эрхийн хувьцааг бүрэн авсан байх.

48.4. Ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгө нь 25-аас дээш хувиар багассан тохиолдолд компани нь ногдол ашгийг шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор өөрийн зээлдүүлэгчдэд өөрийн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ.

48.5. Компани ногдол ашиг хуваарилаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд шалтгааныг тайлагнах үүрэг хүлээнэ.

Print