МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Ногдол ашиг, компанийн өмчийг шилжүүлэх
49 дүгээр зүйл. Компанийн эд хөрөнгийн захиран зарцуулалтад тавих хязгаарлалт

49.1. Зээлдүүлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор компанийн өөрийн хөрөнгө нь энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан хэмжээнээс бага болох, эсхүл компани төлбөрийн чадваргүй болохоор байвал компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бусдад зах зээлийн үнээс доогуур үнээр худалдахыг хориглоно.

49.2. Энэ хуулийн 49.1.-г зөрчиж хийсэн хэлцэл шүүхийн шийдвэрээр хүчингүй болно.

Print