МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Компани өөрийн үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авах
51 дүгээр зүйл. Компани өөрийн давуу эрхийн хувьцааг эргүүлэн авах

51.1. Төлбөрийн чадвар хангалттай нөхцөлд компани нь эргүүлэн авах үүрэг хүлээсэн давуу эрхийн хувьцааг бүгдийг нь, эсхүл зарим хэсгийг нь хугацаанаас нь өмнө эргүүлэн авахаар санал гаргаж болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан журмын дагуу тэдгээр үнэт цаасыг эзэмшигчдэд мэдэгдэнэ.

51.2. Эргүүлэн авах үүрэг хүлээсэн үнэт цаасыг анх гаргах үед эргүүлэн авах үнийг тогтоогоогүй бол энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал /-өөс тогтоосон зах зээлийн үнээр худалдан авна.

51.3. Эргүүлэн авах үүрэг хүлээсэн хувьцааг худалдан авах хангалттай хөрөнгөгүй нөхцөлд компани нь шаардагдах хөрөнгөтэй болсноос хойш үнэт цаасыг эргүүлэн авахаар тэдгээрийн эзэмшигч нартай тохиролцон хойшлуулж болно. Тохиролцоогүй тохиолдолд энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан этгээдэд худалдан авахыг санал болгоно.

51.4. Өөрийн хувьцааг эргүүлж авснаар өөрийн хөрөнгө нь хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс доогуур болох тохиолдолд компани нь өөрийн энгийн хувьцааг эргүүлэн худалдан авч болохгүй.

Print