МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Компани өөрийн үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авах
52 дугаар зүйл. Компанийн хувьцааг нэгтгэх болон хуваах

52.1. Компани нь хоёр буюу түүнээс дээш тооны хувьцааг тухайн төрлийн нэг шинэ хувьцаанд хөрвүүлэх замаар өөрийн хувьцааг нэгтгэж болно.

52.2. Компани нь нэг хувьцааг тухайн төрлийн шинэ хоёр буюу түүнээс дээш тооны хувьцаанд хөрвүүлэх замаар өөрийн гаргасан хувьцааг хувааж болно.

52.3. Хувьцааг хуваах ба нэгтгэсний үр дүнд бий болсон хувьцааны бутархай үлдэгдлийг компани нь энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-өөс тогтоосон үнээр эргүүлэн авч болно.

52.4. Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваах тухай асуудлыг шийдвэрлэхдээ хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

52.5. Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваахад компанийн зарласан тухайн төрлийн хувьцааны тоонд орсон өөрчлөлтийг компанийн дүрэмд тусгаж бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

52.6. Компанийн хувьцааг нэгтгэх буюу хуваахдаа түүнийг худалдан авах эрхийн бичиг болон түүнд хөрвөх үнэт цаасны бүрдүүлбэрт зохих өөрчлөлт оруулах үүргийг компани хүлээнэ.

Print