МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Компани өөрийн үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авах
53 дугаар зүйл. Компани өөрийн үнэт цаасыг эргүүлэн авах нөхцөл

53.1. Компани нь дор дурдсан нөхцөлд өөрийн гаргасан үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авч болно:

53.1.1. компани нь үнэт цаасаа худалдан авах болон эргүүлэн авмагц шууд төлбөрийн чадвартай байх;

53.1.2. компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан доод хэмжээ болон давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх.

53.2. Энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан эргүүлэн авах үүрэг бүхий энгийн хувьцааг эргүүлэн авсаны дараа компани нь бусад энгийн хувьцаа болон түүнд хамаарах үнэт цаасыг худалдан авч болно.

53.3. Хувьцаа худалдан болон эргүүлэн авсаны үр дүнд компанийн өөрийн хөрөнгө нь 25-аас дээш хувиар багассан тохиолдолд компани нь төлбөр хийсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор зээлдүүлэгчдэд өөрийн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ.

Print