МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Хувьцааны хяналтын багцыг худалдан авах
57 дугаар зүйл. Хувьцааны хяналтын багц, түүнийг худалдан авах

57.1. Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хяналтын багц гэнэ.

57.2. Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд нь энэ хууль болон Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргана.

57.3. Хяналтын багцыг худалдан авахаар санал болгосон хувьцаат компанийн хувь нийлүүлэгчдийн хурал нь энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын олонхоор тусгайлан шийдвэр гаргаагүй бол хяналтын багцыг эзэмшихээр санал гаргасан этгээдэд хувь нийлүүлэгчдийн зүгээс хувьцаагаа худалдахад нь ямар нэг саад учруулах эрхгүй.

Print