МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Хувьцааны хяналтын багцыг худалдан авах
58 дугаар зүйл. Компанийн хувьцааг худалдан авахыг хувь нийлүүлэгчдэд санал болгох

58.1. Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөсөө хойш ажлын 60 хоногийн дотор багтаан бусад хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй.

58.2. Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58.1.-д заасан саналыг гаргаагүй бол уг этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрх эдлэхгүй.

Бусад хувь нийлүүлэгчдийн хувьцааг худалдан авах саналыг хувь нийлүүлэгчдийн хурлын зар мэдээг хүргэдэг аргаар хувь нийлүүлэгчдэд мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид энэ мэдэгдлийг нэгэн адил хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


Бусад хувь нийлүүлэгчдийн хувьцааг худалдан авах саналыг хувь нийлүүлэгчдийн хурлын зар мэдээг хүргэдэг аргаар хувь нийлүүлэгчдэд мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувьд Үнэт цаасны хороо болон Хөрөнгийн биржид энэ мэдэгдлийг нэгэн адил хүргүүлнэ.

Энэ саналд хяналтын багц хувьцааг худалдан авсан этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн овог, нэр, хаяг, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо, худалдан авах үнийн санал болон саналыг хаах эцсийн хугацаа зэргийг тусгасан байна.

58.3. Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58.1.-д заасан саналыг гаргахдаа уг саналыг хаах хугацаа нь хувь нийлүүлэгчдэд саналаа явуулснаас хойш 30 ба түүнээс дээш хоног байхаар тогтооно.

58.4. Хэрэв хувьчлалын дүнд хяналтын багцыг авсан бол энэ хуулийн 58.1.-д заасан заалт үйлчлэхгүй бөгөөд компани хувьцаагаа эргүүлэн авах асуудал нь энэ хуулийн 54, 55 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдана.

Print