МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Хувьцааны хяналтын багцыг худалдан авах
59 дүгээр зүйл. Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан тухай мэдэгдэх

59.1. Хувьцаат компанийн энгийн хувьцааны гуравны нэгээс дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт худалдан авсан буюу эзэмшиж байгаа этгээд нь энэ хэмжээний хувьцааг худалдан авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор өөрийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн овог, нэр, хаяг, тус бүрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо зэргийн талаархи мэдэгдлийг тухайн компани болон Санхүүгийн зохицуулах хороонд тус тус бичгээр хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


Print