МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
60 дугаар зүйл. Хувь нийлүүлэгчдийн хурал

60.1. Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна. Нэг хувь нийлүүлэгчтэй компанийн хувьд хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хувь нийлүүлэгч өөрөө хэрэгжүүлнэ.

60.2. Хувь нийлүүлэгчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.

60.3. Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна. Энэ хугацаанд ээлжит хурлыг зарлаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/- ийн бүрэн эрх дуусгавар болж хувь нийлүүлэгчдийн хурал зарлах бүрэн эрх хяналтын зөвлөлд шилжинэ. Хяналтын зөвлөл хувь нийлүүлэгчдийн хурлыг бүрэн эрх шилжсэнээс хойш ажлын 15 хоногийн дотор зарлах үүрэгтэй. Хяналтын зөвлөл энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд уг компанийн аливаа нэг хувь нийлүүлэгч хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлахыг шаардаж шүүхэд хандах, эсхүл өөрөө зарлан хуралдуулж болно. Энэ тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлах, хуралдуулах зардлыг компани гаргана.

60.4. Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг тухайн хурлаас сонгогдсон дарга удирдана.Хэрэв хурал өөр хүн сонгоогүй бол хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь хувь нийлүүлэгчдийн хурлыг удирдана.

60.5. Шаардлагатай гэж үзвэл төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага, эсхүл саналын эрхийн 10 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгчдийн санаачилгаар ээлжит бус хурлыг энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу зарлан хуралдуулж болно.

Print