МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
61 дүгээр зүйл. Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах

61.1. Хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 60.3., 62.7.-д заасан этгээд гаргана.

61.2. Хурал хуралдуулах тухай шийдвэрт дараахь зүйлийг заана:

61.2.1. хурал хуралдуулах газар, өдөр болон цаг;
61.2.2. хурлын хэлэлцэх асуудал ;
61.2.3. хувьцаат компанийн хувьд хуралд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр;

61.2.4. хурал хуралдуулах тухай хувь нийлүүлэгчид мэдэгдэх өдөр, журам;
61.2.5. хуралд бэлтгэх явцад хувь нийлүүлэгчдийн танилцаж болох бичиг, баримтын жагсаалт;

61.2.6. санал авах хуудсаар санал авах тохиолдолд санал авах хуудсын агуулга;

61.2.7. санал авах хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр.

Print