МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
64 дүгээр зүйл. Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох

64.1. Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигчид энэ хуулийн 35 дугаар зүйл, давуу эрхийн хувьцаа эзэмшигчид энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу саналын эрх эдэлнэ.

64.2. Хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа саналын нэг эрхтэй байна.

64.3. Саналын эрхтэй хувь нийлүүлэгч нь санал хураалтаар шийдвэрлэх асуудал бүрээр санал өгөх эрхтэй. Хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр саналын эрхтэй байх хувьцааны төрлийг тодорхойлно.

64.4. Энэ хууль болон компанийн дүрэмд энэ зүйлд зааснаас дээгүүр хэмжээ тогтоогоогүй , эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх зөвлөл/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно.
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


64.5. Энэ хуулийн 63.1.1-63.1.6, 63.1.12-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ. Компанийн дүрмээр эдгээр асуудлыг шийдвэрлэх саналын тоог энэ хэсэгт зааснаас дээгүүр тогтоож болно.

64.6. Хэлэлцэх асуудлын онцлогоос шалтгаалан зарим асуудлын хэлэлцэх журмыг компанийн дүрэмд тусгайлан тогтоож болно.

64.7. Хувь нийлүүлэгчдийн хурал нь хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэж болохгүй. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 67 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хэлэлцэх асуудлыг нэмж оруулах журмыг компанийн дүрэмд зааж болно.

Print