МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
65 дугаар зүйл. Хуралд оролцох эрх

65.1. Хуралд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-өөс тогтоосон бүртгэлийн өдрөөр тасалбар болгон компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээд гарган хурал зарласан этгээдэд хүргүүлнэ.

Хувьцаат компанийн хувьд бүртгэлийн өдрийг төлөөлөн удирдах зөвлөл хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах үед тогтоох бөгөөд энэ өдөр нь хурал хуралдах өдрөөс 45 хоногоос өмнө байж болохгүй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд хувь нийлүүлэгчдийн хурал болох өдөр нь бүртгэлийн өдөр болно.

65.2. Хуралд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалт нь хувь нийлүүлэгч бүрийн овог нэр, хаяг, түүний эзэмшилд байгаа хувьцааны төрөл, тооны талаархи мэдээг агуулсан байна.

65.3. Компани нь хуралд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг компанийн энгийн хувьцааны 10 ба түүнээс дээш хувийг эзэмшигч этгээдэд шаардсан тохиолдолд түүнд танилцуулах үүрэгтэй.
65.4. Төлөөлөн удирдах зөвлөл хувь нийлүүлэгчдийн бүртгэлийг эрхлэх эрх бүхий этгээдийн бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн хуралд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчдийн бүртгэлд өөрчлөлт оруулна.

Print