МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
68 дугаар зүйл. Хурлын тооллогын комисс

68.1. Хувьцаат компанийн хувьд тооллогын комиссыг компанийн төлөөлөн удирдах зөвлөл томилон ажлуулна. Тооллогын комиссын үүргийг хөндлөнгийн гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоож болно.

68.2. Хэлэлцэх асуудалтай шууд холбоотой компанийн албан тушаалтан болон эдгээр хүмүүстэй нэгдмэл сонирхолтой этгээдийг хурлын тооллогын комиссын гишүүнээр томилохыг хориглоно.

68.3. Хурлын тооллогын комисс дараахь үүрэг хүлээнэ:

68.3.1. хурлын ирц /кворум/-ыг тогтоож хурлын даргад мэдээлэх;
68.3.2. тухайн хурлын хэлэлцэх асуудал бүрээр оролцогч этгээд бүрийн саналын эрхийн хэмжээг тогтоох;

68.3.3. хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах асуудалд тайлбар өгөх;

68.3.4. санал өгөх журмыг тайлбарлах;
68.3.5. санал өгөх журам болон хувь нийлүүлэгчдийн санал өгөх эрхийг хангах;
68.3.6. санал хураалтыг санал авах хуудсаар явуулж байгаа тохиолдолд санал авах хуудсыг тоолж, хүлээн авах;

68.3.7. санал хураалтын дүнг тоолж энэ тухай тэмдэглэл хөтлөх;
68.3.8. санал тоолж санал хураалтын дүнг нэгтгэж дүнгийн тухай шийдвэр гарган тооллогын комиссын дарга гарын үсэг зурж /тооллогын комиссын дарга нь тооллогын үр дүнгийн үнэн зөвийг хариуцна/ хуралд танилцуулах;

68.3.9. санал авах хуудсыг компанийн архивт хадгалуулахаар шилжүүлэх.

68.4. Төлөөлөн удирдах зөвлөлөөс хурлын тооллогын комисст хурал хийхтэй холбогдсон бусад үүргийг хариуцуулж болно.

Print