МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
69 дүгээр зүйл. Хуралд оролцох журам

69.1. Хувь нийлүүлэгч нь хуралд өөрийн биеэр буюу Иргэний хуульд заасны дагуу бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өөр этгээдээр төлөөлүүлэн оролцож болно.

69.2. Төлөөлж оролцох этгээд энэ тухайгаа төлөөлөн удирдах зөвлөлд хурал эхлэхээс өмнө мэдэгдэнэ. Төлөөлөх тухай итгэмжлэл нь гагцхүү тухайн хуралд хүчинтэй. Хурал хойшилсон боловч тухайн хурлаар хэлэлцэхээр товлосон асуудал өөрчлөгдөөгүй тохиолдолд итгэмжлэл дараагийн хуралд хүчинтэй байна.

69.3. Санал авах хуудсаар саналаа ирүүлсэн хувь нийлүүлэгчийг хуралд оролцсонд тооцно.

69.4. Хувьцаат компанийн хувьд бүртгэлийн өдрөөс хойш хувьцаагаа бусдад шилжүүлсэн этгээд, шинэ эзэмшигч этгээдэд хуралд оролцох итгэмжлэл олгох, эсхүл уг шинэ эзэмшигч этгээдийн өгсөн зааврын дагуу санал өгч болно.

69.5. Компанийн хувьцааг хэд хэдэн этгээд дундаа хэсгээр өмчилж байгаа тохиолдолд хуралд оролцож санал өгөх эрхийг дундаа хэсгээр өмчлөгчдийн харилцан тохиролцсоноор тэднийг хэн нэг нь, эсхүл тэдний хамтын төлөөлөгч хэрэгжүүлнэ. Эдгээр этгээдийн төлөөлөн оролцох эрхийг Иргэний хуульд заасны дагуу баталгаажуулсан байна.

Print